Арилжааны банкуудын ашиг 2012 оноос 52 хувиар өсчээ

2014 оны эхний улирлын байдлаар арилжааны 13 банк 63.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэмээн Монголбанкнаас мэдэгдлээ. Энэ нь 2012 онтой харьцуулбал арилжааны банкуудын ашиг 52 хувиарөссөн байна.
Тодруулбал энэ оны нэгдүгээр улирлын байдлаар банкуудын өөрийн хөрөнгө нэг их наяд 536.5 тэрбум төгрөгт хүрчээ. Харин банкууд 63.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 32 хувиарөссөн байна.
Өнгөрсөн сарын эцсээр арилжааны банкуудын харилцахын хэмжээ буурч, хадгаламжийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байна.Төгрөгийн ханш суларсны дараа валютын хадгаламж буурч, төгрөгийн хадгаламж нэмэгджээ. Тухайлбал хадгаламжийн нийт дүн өмнөх сараас 250 тэрбум төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн арилжааны банкуудын гадаад пассивын хэмжээ хоёр их наяд төгрөгөөс давж, 67 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ч өсөлтийн хурд өмнөх сараас саарах хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

4/23/14

http://www.montsame.gov.mnЭх сурвалж: