Өмнөд Солонгосын үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулж буй гадаадынхны тоо анх удаа 10,000 давжээ.Тус улсын Санхүүгийн хяналтын албаны (СХА) мэдэгдсэнээр, өнгөрсөн сарын эцсийн байдлаар СХА-нд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулагч хувь хүмүүсийн тоо 9,988 байсан аж.
Тус байгууллагын тооцоолж буйгаар, энэ тоо өнгөрсөн сарынхаас 30 гаруй хувиар нэмэгдсэнээр 4 дүгээр сард 10 мянга давсан байна.Ингэснээр 1991 онд Өмнөд Солонгос хөрөнгийн зах зээлээ гадныханд нээлттэй болсгосноос хойш энэ үзүүлэлтэд анх удаа хүрч байгаа юм.Гадаадын хөрөнгө оруулагчдын дийлэнх нь Америк, Япон, Канад болон Тайваньчууд байна.
4/23/14
Эх сурвалж:http://www.montsame.gov.mn
25
2014-04