“Caterpillar” компанийн борлуулалт 3 сарын турш буураад байна

Уул, уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Caterpillar” компанийн борлуулалт энэ оны эхний 3 сарын турш буураад байна. Гэхдээ Хойд Америк дахь борлуулалт нь зургаан хувиар өсчээ. Харинөнгөрсөн 2 дугаар сард 17 хувиар буураад байсан Ази, Номхон далайн бүс нутаг дахь борлуулалт нь 3 дугаар сард дахин 20 хувиар суларсан байна. Түүнчлэн, Латин Америк болон Европ, Африк, Ойрхи Дорнод дахь борлуулалт нь тус бүр 21 хувиар буурчээ. Үүнээс гадна “Caterpillar” компани нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр танилцуулахаар төлөвлөөд байгаа юм.Тус компанийн нэгдүгээр улирлын орлого 13.14 тэрбум доллар болж магадгүй байгаа гэж шинжээчид таамаглаж байна.“Caterpillar”-аас гаргасан мэдээлэлд дэлхийн эдийн засаг сэргэж байгаа нь эерэг дохио болж байна гэж онцлоод байгаа юм.Гэхдээ уул уурхайн салбарын орлогоөснө гэсэн хүлээлтээс гадна энэ компаниуд 2014 онд хөрөнгө оруулалтын зардлаа бууруулах бодлогоо үргэлжлүүлэн баримталж байгаа ажээ. Энэ нь “Caterpillar” тэргүүтэй компаниудын борлуулалтад сөргөөр нөлөөлөх талтай юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн лхагва гарагийн арилжаа хаагдах үед “Caterpillar”-ийн хувьцааны ханш 0.3 хувиар буурч, 103.3 доллар болсон байна.

4/24/14

Эх сурвалж:http://bloombergtv.mn/