“Мерекс” компанийн олон нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 26,000,000 ширхэг энгийн хувьцаа Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар амжилттай явагдсан билээ. Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 12.6, 12.7.1-д заасныг үндэслэн “Мерекс” ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхийг зөвшөөрсөн байна. Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаанд "Мерекс" ХК-ийн үнэт цаас 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн оролцож эхэллээ.
4/21/14
Эх сурвалж:http://economics.eagle.mn/
25
2014-04