АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс 3.7 нэгжээр нэмэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн том эдийн засагт итгэх хэрэглэгчдийн итгэл 2013 оны наймдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн байна. “Блумберг”-ийн хэрэглэгчдийн итгэлийн индекс дөрөвдүгээр сарын 20-ныөдрөөр дуусгавар болсон долоо хоногт хасах 25.4 нэгж болж өмнөх долоо хоногоосоо 3.7 нэгжээр сайжирлаа. Энэ нь уг үзүүлэлт хоёр дахь долоо хоногтоо дараалан өссөн үзүүлэлт болж байгаа юм.Үүнээс гадна өнгөрсөн сард АНУ-ын удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүний захиалгын өсөлт 2013 оны 11 дүгээр сараас хойших дээд түвшиндээ хүрсэн байна. Өөрөөр хэлбэл гурван жилээс илүү удаан эдэлгээтэй бараа бүтээгдэхүүний захиалга 2.6 хувиар өссөн гэж АНУ-ын Худалдааны яамнаас мэдээллээ.Энэ нь хоёрдугаар улиралд тус улсын эдийн засгийн өсөлтөд аж үйлдвэрлэлийн салбар чухал нөлөөүзүүлэхийн баталгаа боллоо гэж шинжээчид үзэж байна. Харин өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгч иргэдийн тоо 24 мянгаар нэмэгдэж 329 мянга болсон гэж АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас мэдээллээ. Энэ нь шинжээчдийн таамгийг 14 мянгаар давсан дүн болж байгаа ч гэсэн энэ сарын эхэнд 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн уг үзүүлэлт хөдөлмөрийн зах зээл сайжирч байгааг илтгэсэн гэж шинжээчид онцолж байна.

4/25/14

Эх сурвалж:http://bloombergtv.mn