Хонгконгийн үнэт цаас, фючерс арилжааны хорооноос “Royal bank of Scotland”-д үйл ажиллагаандаa хяналт тавьж чадаагүй гэсэн шалтгаанаар сануулга өгч торгосон байна.Тодруулбал, тус хорооноос “RBS”-ийн Эдинбург дэх салбарын зээлдэгчдийн тогтолцоонд хийсэн шалгалтын үеэр хэд хэдэн зөвшөөрөгдөөгүй худалдаа хийсэн нь илэрчээ.Үүнээс гадна тус банкны үйл ажиллагаа, менежмент болон дотоод хяналт сул байсан гэж үзсэн байна. Тиймээс “RBS” банкийг хууль бус худалдааг илрүүлж урьдчилан сэргийлж чадаагүй гэсэн үндэслэлээр 774 мянгандоллараар торгож, сануулга өгсөн байна. Өнгөрсөн онд RBS-ийн брокер Ширлина Цангийг 19.5 сая фунтын алдагдал нуун дарагдуулахыг оролдсон хэргээр 50 сар хорих ялаар шийтгэж байсан юм.
4/23/14
Эх сурвалж:http://bloombergtv.mn/
25
2014-04