"Yum! Brands"-ийн зоогийн газраар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ

"KFC" түргэн хоолны сүлжээг эзэмшигч "Yum! Brands"-ийн зоогийн газруудаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдснээр ашиг нь 2012 оны 3 дугаарулирлаас хойших дээд хэмжээндээ хүрчээ. Өнгөрсөн онд шувууны томуу дэлгэрсний улмаас "KFC" түргэн хоолны газрын БНХАУ дахь орлого буурсан ч энэ оны эхний улиралд ашиг нь нэмэгдсэн байна. Энэ оны эхний улиралд "Yum! Brands"-ийн орлого 2013 оны мөн үеэс 7.5 хувиар өсч, 2.72 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч энэ нь эдийн засагчдын таамгаас 70 саяар дутсан үзүүлэлт болсон байна. Орлого нь буурсан хэдий ч тус компанийн ашиг 27.7 хувиар өсч, 399 саядоллар болжээ. Харин Монгол Улсад гурав, дэлхийн 118 оронд 18 мянга 800 гаруй салбартай "KFC"-ийн гол өрсөлдөгч болох "McDonald’s" корпорацийн ашиг 5.1 хувиар буурч, 1.2 тэрбум доллар болжээ. "McDonald’s" корпораци дэлхий даяар нийт 35 мянган салбар зоогийн газартайгаас 81 хувь нь франчайз байдаг байна.

4/23/14

Эх сурвалж:http://bloombergtv.mn