Евро бүсийн хэрэглэгчийн итгэлийн индекс өндөр түвшинд хүрч өслөө

Энэ сард Евро бүсийн хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр түвшинд хүрч өслөө.Энэ нь тус бүсийн эдийн засаг сэргэж байгаагийн нэг дохио боллоо гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал 4 дүгээр сард Евро бүсийн хэрэглэгчийн итгэлийн индекс хасах 8.7 нэгж болсон талаар Европын Комиссоос мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн 3 дугаар сарын түвшиндээ хэвээр хадгалагдана гэсэн шинжээчдийн таамгаас 0.6 нэгжээр өндөр дүн болсон байна. Мөн хэрэглэгчдийн итгэл нэмэгдсэн нь нэг талаас долоо дахь сардаа дараалан өссөн автомашины борлуулалттай холбоотой төдийгүй хөдөлмөрийн зах зээл сайжирч байгаа нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар Евро бүсийн ажилгүйдлийн түвшин 5 дахь сардаа дараалан 11.9 хувьд хэвээр хадгалагдаад байгаа юм.

4/23/14

Эх сурвалж:http://bloombergtv.mn/