“Эрдэнэс-Тавантолгой” компанион гарсаар өнгөрсөн 4 сарын хугацаанд Хятадын нүүрсний найман том худалдан авагчтай нүүрс борлуулах гэрээ байгуулж, нийтдээ 4.25 сая тонныг нийлүүлэхээр гэрээнд тусгаж, хамгийн багадаа 150-160 сая долларын борлуулалт хийхээр тооцоолсон байна.
Өнгөрсөн долоо хоногт урьдчилгаа 17 сая доллар тус компанийн дансанд орж ирсэн бол энэ долоо хоногт 18 сая доллар "Эрдэнэс-Тавантолгой" компанийн дансанд орж ирэх аж.
Энэ жилийн хувьд “Эрдэнэс-Тавантолгой” компани дээрх компаниудад нүүрсээ борлуулснаар “Чалко”-гийн болон бусад аж ахуйн нэгжээс зээлсэн өрөө бүрэн төлж, 56 орчим сая долларын эргэлтийн хөрөнгөтэй үлдэнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ.
4/23/14
Эх сурвалж:http://economy.news.mn
25
2014-04