“Procter & Gamble”-ийн цэвэр ашиг 1.7 хувиар өсчээ

Өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч “Procter & Gamble” компанийн гуравдугаар улирлын борлуулалт болон ашгийн тайлан гарсан байна. Тодруулбал 3 дугаар сарын 31-ний байдлаар тус компанийн өмнөх гурван сарын нийт цэвэр ашиг 1.7 хувиар өсч, 2.61 тэрбум долларт хүрсэн нь шинжээчдийн таамгаас давжээ. Харин борлуулалтын хувьд гоо сайхан, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний борлуулалт 0.2 хувиар буурч 20.6 тэрбумдоллар болжээ. Үүнээс гадна энэ онд “Procter & Gamble”-ийн хувьцаа 1.3 хувиар унаад байгаа ч компанийн зүгээс зардлаа багасгаж, борлуулалтаа өсгөх зорилт тавьсан гэж гүйцэтгэх захирал Алан Лафли мэдээлсэн юм. Мөн тэрбээр энэхүү зорилтоо биелүүлэхэд хүнд байсан ч энэ улиралд нийт зардлаа 5.1 хувиар бууруулж чадсан талаар онцолсон байна.Тус компани цаашид үйл ажиллагаагаа бүтээмж өндөртэй аргаар явуулж, шинэ өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ зардлаа танах стратеги барин ажиллах аж.

4/24/14

Эх сурвалж:http://bloombergtv.mn/