“Peabody Energy” Австралийн зарим уурхайгаа хааж магадгүй

Нүүрс олборлолтоороо АНУ-д тэргүүлдэг “Peabody Energy” компани Австралийн зарим уурхайгаа хааж магадгүй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Грег Бойс мэдэгдлээ.Тэрбээр Австралийн зарим уурхайгаа хааж магадгүйталаар коксжих нүүрсний үнэ унасантай холбон тайлбарласан байна. Улирлын гэрээнүүдээс харвал 2014 оны зургадугаар сарын байдлаар нэг тонн коксжих нүүрсний үнэ 143 доллар байсан нь 120 доллар болтлоо буурчээ. Харин 2011 оны эцэст коскжих нүүрсний үнэ тонн тутамдаа 330 доллар болж дээд амжилт тогтоогоод байсан юм. “Peabody Energy” энэ оны нэгдүгээр улиралд шинжээчдийн таамаглаж байснаас өндөр алдагдал хүлээгээд байна.Учир нь 2013 оны нэгдүгээр улиралд 25.1 сая долларт хүрээд байсан тус компанийн алдагдал энэ онд 23.4 сая доллараар нэмэгдсэн юм.Ийнхүү “Peabody Energy” компанийн алдагдал нэмэгдэхэд борлуулалтын орлого буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ. Коксжих нүүрсний нүүрсний үнэ 2014 он гарснаас хойш 17 хувиар буурснаас шалтгаалан “Peabody Energy” компанийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 120 саяар буурсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дэх тус “Peabody Energy”компанийн нэгж хувьцааны ханш 0.9 хувиар өсч, 18доллар болоод байна.

4/28/14

Эх сурвалж: http://bloombergtv.mn