Ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргааныг шийдвэрлэх хүрээнд Уул, уурхайн яам болон хөрөнгө оруулагчид харилцан ашигтай шийдэлд хүрч магадгүй байгаа талаар “Kincora Copper” компаниас мэдээллээ.Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Уул, уурхайн яамны төлөөлөлтэй уулзаж, зөвлөлдсөн байна.Харин уулзалтаас дэвшүүлсэн саналын талаарх тогтоолыг УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлэх төлөвтэй байгаа гэж “Kincora Copper” компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ.Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хөрөнгө оруулагчдын хувьд анхны шүүх хурлын улмаас цаг хугацаа алдсантай холбогдуулж нөхөн төлбөр нэхэмжлэх асуудлыг хөндөөд байгаа юм.Үүнтэй холбогдуулж Уул, уурхайн сайд Д.Ганхуяг “Уул, уурхайн яам болон Засгийн газар лиценз эзэмшигчдэд таатай байдлаар шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаа” гэсэн тайлбарыг өгчээ. Ашигт малтмалын газраас олгосон 106 лицензийгөнгөрсөн онд шүүхийн шийдвэрээр цуцалсан юм. Үүнд гадаадын 11 хөрөнгө оруулагч, дотоодын 67 компанийн тусгай зөвшөөрөл багтжээ. Харин “Kincora Copper” компанийн “Халтмар толгой”, “Умардын үнэг” гэсэн хоёр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан лицензүүд дунд багтсан аж. Эдгээр нь “Kincora Copper”-ын хэрэгжүүлж байгаа гол төсөл болох “Хүрэл үнэг”-ийн дараа орохуйц чухал төслүүд гэж тус компанийн зүгээс онцолж байгаа юм.
4/30/14
Эх сурвалж:
http://bloombergtv.mn
02
2014-05