“Viking Ashanti” Дарханы ДЦС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Viking Ashanti” компани Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-тай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.“Viking Ashanti” компани Бэрх-Уул нүүрсний төслийг эзэмшиж байгаа “Auminco”-ийн хувьцааг худалдаж авахаар тогтсон байна. “Монгол Улсын Засгийн газар “Бэрх-Уул” ордыг Дарханы Дулааны цахилгаан станцад нүүрс нийлүүлэх боломжтой гол нийлүүлэгч гэж үзэж байгаа нь энэхүү төслийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтой” гэж “Viking Ashanti” компаниас мэдээллээ. Дарханы эрчим хүчний хэрэглээг хангадаг гол нийлүүлэгч болох Дарханы Дулааны цахилгаан станцын 47 мегаватын хүчин чадалтай станц нь жилд 400 мянган тонн нүүрс зарцуулдаг бөгөөд ирэх 2015 онд хүчин чадлаа 35 мегаваттаар өргөтгөхөөр зорьж байгаа ажээ. Үүний үр дүнд жилийн нүүрсний хэрэглээ нь 600 мянган тонн болж нэмэгдэх юм байна. Бэрх- Уул нь Дархан-Уул аймгаас зүүн зүгт 200 км-ийн зайтай байрладаг орд юм.

5/2/14

Эх сурвалж:

http://bloombergtv.mn