“Mongolia Energy Corporation”нүүрс баяжуулах туршилт хийнэ

“Моннис” групп хөрс шилжүүлэх, зүтгүүр болон бусад тоног төхөөрөмж “Mongolia Energy Corporation”-д нийлүүлэх юм байна. Тодруулбал энэ онд багтаан “Моннис” групп нийт 18 саядолларын бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээр болжээ. “Mongolia Energy Corporation” тавдугаар сарын дундуур Хөшөөтийн ордод олборлолт явуулж эхлэх бөгөөд энэ оны дөрөвдүгээр улирлаас нүүрсээ экспортод гаргах юм байна. Түүнчлэн “Mongolia Energy Corporation” ирэх сарын сүүлээр нүүрс баяжуулах үйлдвэрийн туршилтаа эхлэхээр болжээ. Тус компани Шинжан дахь угаах үйлдвэрийнхээ байгууламжийн ажлыг энэ зун гэхэд гүйцэтгэж дуусах юм байна.

4/29/14

http://www.montsame.gov.mn