"Роснефть" компанийн нийлүүлэлт 34 хувь болтлоо буурчээ

2012 оны байдлаар манай улсын импортын зах зээлд “Роснефть” компаниас нийлүүлсэн бүтээгдэхүүний эзлэх хувь 65 байсан бол өнгөрсөн онд 34 хувь болтлоо буурчээ.
ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарск дахь боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн нь тус улсын бусад нийлүүлэгчтэй харьцуулбал тээврийн зардлын хувьд хямд хэдий ч хилийн үнэ өндөр байсан. Харин Уул уурхайн яам, Газрын тосны газар нийлүүлэлтийг төрөлжүүлэх буюу өөр бусад эх үүсвэрээс хямд бүтээгдэхүүн импортлох бодлого барьж ажилласнаар "Роснефть" үнээ бууруулж, бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөсөн. Түүнчлэн өнгөрсөн оны гуравдугаар сард дэлхийн зах зээлийн үнэд суурилсан байсан үнийн томьёог "Роснефть" компанитай шинэчлэн тохирсон.Тодруулбал томьёонд Сингапурын биржийн үнэ дээр суурилах өөрчлөлт хийснээр шатахууны хилийн үнийг тодорхой хэмжээгээр бууруулсан.Мөн энэ сарын 23-26-ны өдөр “Роснефть” “Роснефть-MMG” компанийн төлөөлөлтэй манай газар болон шатахуун импортлогчидтой уулзалт, хэлэлцээ хийсэн" хэмээн Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн ярив.

4/30/14

Эх сурвалж:

http://www.montsame.gov.mn