“Эрдэнэс-Тавантолгой” ХК, БНХАУ-ын “Shenhua Bayannaoer Energy” компанитай 450 мянган тонн нүүрс нийлүүлэхээр гэрээ байгуулжээ. Манай талаас 450 мянган тонн нүүрсийг 48.5доллараар борлуулах юм байна.
Одоогоор нүүрсээ экспортлоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн бөгөөд борлуулалтын гэрээ нь хэлэлцээний шатанд явж буйг албаныхан хэллээ. Гэрээг хийхдээ Цагаан хаданд шилжүүлэн ачих нөхцлөөр хийсэн бөгөөд нүүрсний төлбөр 21.8 сая доллар, үүний 80 хувь болох 17.4 сая доллар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дансанд шилжүүлжээ.
Ерөнхий сайд БНХАУ-д өнгөрсөн жил айлчлахдаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Шенхуа энержи” компанийн удирдлагууд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Ингэснээр ирэх 20 жилд Монголоос нэг тэрбум тонн хүртэлх нүүрс нийлүүлэхээр болсон.
4/30/14
Эх сурвалж:http://www.montsame.gov.mn
02
2014-05