“Nomura Holdings“-ийн ашиг 26 хувиар буурлаа

Японы “Nomura Holdings “компанийн ашиг 4 дүгээр улиралд 26 хувиар буурсан байна. Санхүүгийн үйлчилгээ эрхлэгч тус компанийн ашиг жилийн өмнөхөөс 21.1 тэрбум иенээр буурч, 61.3 тэрбум иен болсон байна. Энэ нь “Nomura Holdings”-ийн хувьд сүүлийн долоон улирлын хугацаан дахь анхны уналттай үзүүлэлт болжээ.2013 оноос Японы үнэт цаасны зах зээлд уналт ажиглагдаж энэ жил хамгийн доод түвшиндээ хүрсэн нь “Nomura”-ийн ашиг буурах гол шалтгаан болсон байна.Үүнээс гадна “Nomura Holdings”-ийн дотоодын брокерын үйл ажиллагаа нь муудаад байгаа ажээ.Хэдий тийм боловч энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болсон байна.Мөн “Nomura Holdings”-ийн хөрөнгө оруулалтын банкны ашиг болон худалдаанаас орж ирэх ашиг нь шинжээчдийн хүлээлтээс өндөр байжээ. Шинжээчид тус компанийн ашиг дөрөвдүгээр улиралд 41 тэрбум иен хүртэл буурна гэсэн таамаг дэвшүүлээд байсан юм. “Nomura Holdings” компани 2016 он хүртэл бизнесийн шинэ модель хэрэгжүүлж, жижиглэнгийн брокерийн үйл ажиллагаагаа сайжруулснаар үйл ажиллагаагаа тогтвортой байлгах зорилготой байгаа гэдгээ мэдэгджээ

5/2/14

Эх сурвалж:

http://bloombergtv.mn