Монголын зээлжих зэрэглэл буурчээ

Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж байгаагаа олон улсын үнэлгээний “S&P” агентлаг мэдээлсэн байна.Тодруулбал, Монголын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В-ээс ВВ болгон бууруулсан байна.Харин богино хугацааны зэрэглэлийг нь В гэж тогтоожээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар унаж, экспорт танагдсан нь Монголын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж буйг тус агентлаг тайлбарласан аж. Зээлжих зэрэглэл буурсан улсын хувьд гадаад зах зээлээс санхүүгийн эх үүсвэр татахад хүү нь өсдөг сөрөг талтай юм.

5/1/14

Эх сурвалж:http://economy.news.mn