АНУ-ын ДНБ 2.3 хувиар өссөн байна Өнгөрсөн улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт зах зээл дэх хүлээлтэд хүрсэнгүй.Цаг агаар огцом хүйтэрснээр бизнесийн хөрөнгө оруулалт болон барилгын салбарын өсөлт удааширсан нь голлох нөлөөг үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн байна. 2013 оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлаасаа 2.6 хувиар өсөөд байсан бол энэ оны нэгдүгээр улиралд өмнөх улирлаасаа 0.1 хувиар, харин өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар өссөн гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. Харин шинжээчид эдийн засаг өмнөх улирлаасаа 1.2 хувиар өснө гэж таамаглаж байжээ.Өнгөрсөн оны эцсээр огцом хүйтэрсэн цаг агаарын нөлөөлөл нь АНУ-ын зүүн хэсгийг бүхэлд нь хамарсны улмаас эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг хэрэглэгчдийн зарцуулалт болон орон сууцны салбарын өсөлт буурахад нөлөөлжээ. Хэдий тийм боловч гуравдугаар сараас эхлэн нөхцөл байдал сайжирч эхэлсэн нь энэ улиралд эдийн засаг гурван хувьд хүрч өсөхөд түлхэц болно гэж шинжээчид үзэж байна.Үүний зэрэгцээ Холбооны Нөөцийн банк бонд худалдан авалтаа үргэлжлүүлэн танах шийдвэр гаргалаа. Тодруулбал АНУ-ын Төв банк бонд худалдан авах хөтөлбөрөө дахин 10 тэрбумаар танаж, 45 тэрбум доллар болгох шийдвэрийг лхагва гарагт гаргасан байна. Өнгөрсөн оны сүүлээр удааширсан АНУ-ын эдийн засгийн өсөлт эргээд сэргэж байгааг бодлого тодорхойлогчид онцолжээ.Тэгвэл энэхүү шийдвэр нь 2014 оны сүүл гэхэд Холбооны Нөөцийн банк бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоохын баталгаа боллоо гэж шинжээчид дүгнэж байна.
5/2/14
Эх сурвалж:http://bloombergtv.mn
02
2014-05