Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sony” корпораци 2014 оны санхүүгийн жилдээ 130 тэрбум иен буюу 1.3 тэрбум долларын алдагдалтай ажилласан байж магадгүйгэдгээ урьдчилан мэдэгдлээ. Энэ нь хоёрдугаар сард гаргаж байсан таамгаас нь 20 тэрбум иенээр буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр “Sony” корпораци хагас жилийн дотор ашгийн төлөвөө гурав дахь удаагаа бууруулж байна.Компанийн борлуулалтад хамгийн эергээр нөлөөлж буй бүтээгдэхүүний нэг нь PlayStation 4 видео тоглоомын консол байгаа аж.Тус консол худалдаанд гарснаасаа хойш нийт долоон сая ширхэг зарагдсан.Харин телевизор, камер болон PC компьютер зэрэг уламжлалт бүтээгдэхүүний борлуулалт тааруу байна гэж “Sony” корпорациас мэдэгдсэн юм.Гэсэн ч “Sony”-ийн охин компани “Sony Entertainment”-ийн үйл ажиллагаа сайн байгаа гэж хөрөнгө оруулагчид дүгнэсэн.Тус кино компанийн бүтээсэн “The Amazing Spider-Man” киноны хоёрдугаар анги өнөөдөр АНУ-д нээлтээ хийж байна.
5/2/14
Эх сурвалж:http://bloombergtv.mn
02
2014-05