Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногоос 1.6 хувиарөссөн гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Харин өмнөх сарын дундажтай харьцуулахад үнэ 5.4 хувиар өссөн байна.Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэд голлох жин дардаг махны бүлгийн үнэ лхагва гарагийн мэдээллээр 1.6-4.6 хувийн өсөлттэй байжээ.Ялангуяа үхрийн болон хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад дөрвөөс дээш хувиар өссөн байна.Үүнээс гадна нэг болон хоёрдугаар зэргийн гурилын үнэ өссөн дүнтэй байсан бол дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх долоо хоногоос буурчээ.Харин хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байсан гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
5/2/14
Эх сурвалж:http://bloombergtv.mn
02
2014-05