БНСУ-ын компаниуд эрчим хүчний салбарыг сонирхож буйгаа илэрхийлэв

Азийн бүсийн салхины эрчим хүчний эх үүсвэрийн талаарх хурал Улаанбаатар хотод болж, Өмнөд Солонгосын 10 орчим компанийн төлөөлөл оролцсон. Энэ үеэр тэд Монголын салхины эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна Канадын “CELERO Franchise Investment” групп “Sugar Mountain”, “Beaver Tails” гэсэн хоёр дэлгүүрийн салбарыг Монголд нээх хүсэлтэй байгаагаа Монголын Франчайзинг зөвлөлд илэрхийлсэн байна. Үүнээс гадна “IMAX”, “New Tour Safaris” компанитай хамтран Монголд холливуудын өргөн дэлгэцийн киног нийлүүлэх гэрээг үзэглэсэн юм.

Эх сурвалж: www.bloombergtv.mn