2014 оны I улиралд гадаадын хөрөнгө оруулалттай 81 компани шинээр бүртгүүлжээ

Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байгаа. Тэгвэл I улирлын байдлаар Монголд 294 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь жилийн өмнөхөөс 65 хувиар буурсан үзүүлэлт гэж Монголбанкнаас мэдээллээ. Хөрөнгө оруулалтын газраас мэдээлснээр I улиралд гадаадын хөрөнгө оруулалттай 81 компани шинээр бүртгүүлжээ. Мөн тус хугацаанд гадаадын компаниудын зүгээс 637.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Энэ дундаа хөрөнгө оруулалт илүү төрөлжих хандлагатай байгаа нь харагдаж байна. Тодруулбал уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбараас гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбаруудыг сонирхох болжээ.

Эх сурвалж: www.bloombergtv.mn