Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг баталлаа.
Уг журмаар Монгол Улсын Их Хураас 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлагдан 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж буй Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасан хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах юм. Энэхүү журам батлагдсанаар дотоодын аж ахуйн нэгжүүд болоод хувь хүмүүс, цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдад өөрсдийн хөрөнгийг санхүүгийн мэргэшсэн байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд ашиглах боломжийг олгох бүтэц буюу хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үнэт цаасны танилцуулга бэлдэх, нийтээс татан төвлөрүүлэх зэрэг харилцааг зохицуулах юм.
Эх сурвалж: www.frc.mn
24
2014-05