"Шapынгол" компани "Firebird" компанитай таван сая ам.долларын зээлийн гэрээ байгуулахаар болжээ. Таван сая ам.долларын хөрвөх зээлийн гэрээг "Шарынгол" -ын хяналтын хувьцаа эзэмшигч болох "Firebird Management" компанийн салбар хөрөнгө оруулалтын сан "ШГ Инвестмент" компанитай байгуулахаар болсон байна. Тус санхүүжилт нь уурхайн эргэлтийн хөрөнгө болохоос гадна уурхайн үйлдвэрлэлийг жилд 2.5 сая тоннд хүргэх өргөтгөлийн тоног төхөөрөмжид зориулагдах юм. Энэхүү төслийн хүрээнд "Шарынгол" компанийн хөрөнгийг өсгөж хувьцаа эзэмшигчдэд хүрэх өгөөж нэмэгдэх аж.
Эх сурвалж: news.mining.mn
24
2014-05