Импорт

Эхний 4 сарын байдлаар нийт импортын 42%-ийг үйлдвэрлэлийн орц болон нефтын бүтээгдэхүүн, 14%- ийг өргөн хэрэглээ, 4%-ийг хүнсний бараа, үлдсэн 40%-ийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзлэж байна.
Үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний импортын нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 10%-иар буурахад нефтийн импортын хувийн жин 0.3%-иар, үйлдвэрлэлийн орцны хувийн жин 10%-иар тус тус буурсан нь нөлөөлжээ. Харин өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь өмнөх жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Монгол банк, Гадаад худалдааны сарын тойм