Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт

Австралийн “Viking Ashanti”компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Auminco”-той нэгдэж, нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Мөн Хятадын хөрөнгө оруулалттай “Mongolia Energy Corporation” ирэх долдугаар сараас Хөшөөтийн ордын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид 2014 он гарснаас хойш “Mongolian Mining Corporation”, “Turquoise Hill Resources” зэрэг компаниуд дахь эзэмшлийн хувьцаагаа нэмэгдүүлсэн нь эерэг дүр зураг болж байна. Гэхдээ бүгд таатай байгаа гэвэл өрөөсгөл юм. Учир нь "Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид хэмнэлт хийхээр болсны зэрэгцээ “Turquoise Hill Resources” компани “Southgobi Resources” компани дахь эзэмшлийн хувьцаагаа худалдахаар судалж эхэлсэн. Түүнчлэн тавдугаар сарын байдлаар Монголд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 25.9 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бүрдүүлж байгаа талаар Ашигт малтмалын газраас мэдээлсэн.

Эх сурвалж: www.bloombergtv.mn