Гадаад худалдааны эргэлт: $2,958.6 сая

Тайлант хугацааны эцэст 2,958.6 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.2%-иар буюу 5.3 сая ам.доллараар өсчээ. Үүнд эскпорт 219.9 сая ам.доллараар өссөн хэдий ч импорт 214.6 сая ам доллараар буурсан нь нөлөөлөв.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 58% буюу 1,718.1 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 16% буюу 473.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 17.3%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 2.8%-иар тус тус өсчээ.

Эх сурвалж: Монгол банк, Гадаад худалдааны сарын тойм