Сонгуулийн ялалт Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийг сэргээв

Нарендра Модигийн тэргүүлсэн Энэтхэгийн Ардын намын эвсэл парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсантай зэрэгцээд тус улсын хөрөнгийн зах зээлд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр
өсөлт ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал: Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн голлох индекс “Sensex” зургаан хувиар, S&P BSE Capital Goods индекс 3.2 хувиар өсч сүүлийн 33 сарын дээд амжилтаа тогтоосон байна. Мөн тус улсын мөнгөн тэмдэгт рупи ам.долларын эсрэг чангарчээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин