АНУ-ын эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох орон сууцны борлуулалтын хэмжээ 4-р сард хүлээгдэж байсан хэмжээнээс илүү өссөн тухай мэдээлэл цацагдсантай холбоотойгоор АНУ-ын үнэт цааснууд өссөн байна. Энэ нь сүүлийн 6 сард гарч буй хамгийн өндөр үзүүлэлт юм.
Статистикийн хорооноос мэдээлснээр борлуулагдсан орон сууцны хэмжээ 3-р сард 407,000 байсан бол 4-р сард 433,000 мянга болж 6.4%-аар өссөн бөгөөд энэ нь 425,000-аар өснө хэмээн таамаглаж байсан шинжээчдийн таамгаас давсан байна.
Энэхүү мэдээллээс шалтгаалан Dow 30 индекс 0.38%-аар, the S&P 500 индекс 0.42%-аар, NASDAQ
Composite индекс 0.76%-аар өсчээ.
Энэхүү АНУ-ын эдийн засаг сэргэж буй мэдээлэлтэй холбоотойгоор долларын эрэлт өсч, алтны ханш буурсан байна. Ингэснээр алтны 6-р сарын фьючерс ханш 0.26%-аар буурч 1 унци алт 1291.6 долларт
хүрчээ. Харин газрын тосны үнэ 0.64%-аар өсч баррель нь 104,4 долларт хүрсэн байна.
Гэвч Евро бүс нутгийн хувьд улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт удаашралтай хэвээр байна. Тухайлбал, Европын холбооны тэргүүлэх улсын нэг болох Герман улсын Бизнесийн орны индекс өнгөрсөн сард 111.2 байсан бол 5-р сард 110.4 болж, шинжээчдийн 110.9 нэгж хүртэл буурна гэсэн таамгаас илүүтэй буурсан байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх том худалдан авагчдын нэг болох АНУ-тай холбоотой эерэг мэдээлэл нь Европын зах зээлүүд
өсөлттэй хагдахад нөлөөллөө. Тухайлбал, DJ Euro Stoxx 50 индекс 0.40%-аар, Францын CAC 40
0.33%-аар, Germany's DAX индекс 0.48%-аар өссөн бол Английн FTSE 100 индекс 0.07%-аар буурчээ.
ОХУ, БНХАУ байгалийн хийн гэрээ байгуулав /2014 оны 05 сарын 22/
индекс
Азийн бүс нутгийн хувьд Хятад болон АНУ-ын аж үйлдвэрийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамгаас илүүтэйгээр сайжирч буйтай холбоотой 2 долоо хоног дарааллан өсөлттэй хаагдаад байна. MSCI Asia Pacific индекс 0.9%-аар энэ долоо хоногт өссөн бол Nikkei 222 индекс 2.6%-аар%, Topix индекс 1.8-аар,
Kospi индекс 0.2%-аар тус тус өсчээ.
24
2014-05