Төрийн өмчийн хороо өнөөдөр хуралдаж, Монголын хөрөнгийн биржийн удирдлагын томилгоог авч хэлэлцлээ. Биржийн гүйцэтгэх захиралд долоон хүн нэр дэвшсэнээс О.Сайнжаргалыг Төрийн өмчийн хороо шалгаруулсан байна. Харин түүнийг Хөрөнгийн биржийн захирлаар томилох эсэх асуудлыг Сангийн яам шийдвэрлэх юм байна.
О.Сайнжаргал нь “Зэргэд” брокер, дилерийн компанид дилерээр ажиллаж байгаад Австрали улсад бизнесийн удирдлагын мастерийн зэрэг хамгаалсан аж. Тэрбээр 2008-2012 оны хугацаанд Төрийн өмчийн хорооны мэргэжилтнээр ажиллаж, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байжээ.
Эх сурвалж: http://economy.news.mn/content/180523.shtml
30
2014-05