15
2015-10
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 4.6 ХУВИАР БУУРЧЭЭ
2015-10-12
Эдийн засгийг тэтгэдэг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга бүтээн байгуулалтын салбарын үзүүлэлтүүд өмнөх оны түвшнээс буурсан болохыг Үндэсний Статистикийн хороо онцолж байна. Тухайлбал аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 4.6 хувиар буурсан бол барилга угсралтын ажил 200 гаруй тэрбум төгрөгөөр буурчээ. Эдийн засгийн гол хэмжүүр болсон инфляцийн хурд саарсаар байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сард сарын инфляци 0.8 хувийн бууралттай гарсан нь сүүлийн 5 жилийн хамгийн их бууралтад тооцогдож байна. Үүнээс гадна аймгуудаас 16 аймагт хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан үзүүлэлттэй гарсан байна.
www.bloombergtv.mn