15
2015-10
МОНГОЛБАНК: 2015 ОНЫ ЭЦЭСТ ИНФЛЯЦИ 7 ХУВЬД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ
2015-10-8
8 дугаар сарын эцсийн байдлаар 2015 оны мөнгөний бодлогын хэрэгжилт ямар байгаа талаар Монголбанкнаас танилцууллаа. Төв банк 2015 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулахдаа инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлсэн байдаг. Инфляцийн статистик мэдээллүүдээс харахад 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотод 5.9 хувь болж, энэ оны эхнээс 4.4-4.8 хувиар буурчээ. 8 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын жилийн инфляци 5.9 хувьтай гарсан бөгөөд махнаас бусад хүнсний бүтээгдэхүүн 1.49 хувиар, Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ 1.77 хувиар, бусад хүнсний бараа, үйлчилгээний үнэ 3.46 нэгж хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад өмнөх онуудад инфляцид нэлээд өндөр дарамт үзүүлдэг байсан махны үнийн өсөлт саарч, 2015 оны эхнээс буурах хандлагатай байсан юм. Цаашид инфляци бага зэрэг буурах хандлагатай байгаа тул дунд хугацааны зорилтот 7 хувийн түвшинг хангана гэж Төв банк үзэж байна.
www.bloombergtv.mn