15
2015-10
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ 2016 ОНД ИЛҮҮ САЙЖИРНА ГЭВ
2015-10-8
Сангийн яам болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулаад байгаа бол ирэх онд илүү сайжирна гэж үзэж байна. Төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 3.1 хувиар, харин ирэх онд илүү өндөр хувиар буюу 4.1 хувиар өсөх тооцоо гарчээ. Харин Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг энэ онд Олон Улсын Валютын Сан 3.5 хувь байхаар таамаг дэвшүүлээд байгаа бол Азийн хөгжлийн банк 2.3 хувь, Дэлхийн банк өмнөх таамаглалаа бууруулж 3.3 хувь болгоод байна. Өөрөөр хэлбэл ирэх онд эдийн засаг энэ оноос сайжрах төлөвтэй талаар онцолж байна. Ирэх жилийн өөдрөг таамаглалууд бүгд нэг шалтгаантай байгаа бөгөөд тухайлбал Азийн Хөгжлийн банкны үзэж байгаагаар “Оюу Толгой”-ийн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт, баяжмалын үйлдвэрлэл өсч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөж, үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг хэвээр байлгахад нөлөөлж байгааг онцолжээ.
www.bloombergtv.mn