ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

 2015-10-7 Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүднээс Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байдаг байна. Харин одоо мөрдөгдөж байгаа хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа нь Япон улстай байгуулсан түншлэлийн хэлэлцээртэй зөрчилдөж байгаа юм. Тиймээс Японы талын тавьсан шаардлагын дагуу хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. www.bloombergtv.mn