15
2015-10
БИЗНЕС РЕГИСТРИЙН САНД БҮРТГЭЛТЭЙ ААН-ИЙН ТОО 125.1 МЯНГАД ХҮРЧЭЭ
2015-10-13
Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 2015 оны III улирлын эцсийн байдлаар 125.1 мянга болж жилийн хугацаанд 13.3 хувиар өсчээ. Хэдийгээр тоон үзүүлэлтээр өссөн боловч жилийн хугацаанд шинээр нэмэгдэж буй аж ахуйн нэгжийн тоо багассан дүнтэй байна. Ялангуяа үйл ажиллагаагаа түр зогсоосон болон бүрмөсөн зогсоосон компани, аж ахуйн нэгжүүдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн байна. Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 52.4 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотод дийлэнх нь төвлөрчээ. Харин орон нутаг дахь бизнесүүдийн үйл ажиллагаа өмнөх онтой харьцуулахад идэвхжсэн ажээ. Тухайлбал нийт үйл ажиллагаа явуулж байгаа 38.4 хувь нь худалдаа эрхэлж байгаа бол 9.7 хувь нь үл хөдлөх хөрөнгө, түрээсийн чиглэлээр дагнасан компаниуд байгаа болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
www.bloombergtv.mn