15
2015-10
МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЗЭРЭГЛЭЛЭЭР 104-Т ЖАГСЧЭЭ
2015-10-7
Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын 2015-2016 оны тайлангийн дүнг өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас танилцууллаа. Монгол Улс өрсөлдөх чадварын зэрэглэлээр авбал зохих 7 онооноос 3.8 оноо авснаар судалгаанд хамрагдсан 140 орноос 104-т эрэмблэгджээ. Өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 гаруй орныг өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур хүчин зүйл дээр үндэслэн эрэмбэлдэг юм. Уг индекс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэгээрээ онцлогтой. Манай улсын хувьд 2005 оноос дээрх тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн улс орнуудтай харьцуулах боломж бүрдсэн. Судалгаанд хамарснаас хойшхи хугацаанд Монгол Улс 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг мэргэжилтнүүд үзэж байна.
www.montsame.mn