НЭР БҮХИЙ 4 ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИЙН ГИШҮҮНИЙ ЭРХИЙГ ЦУЦАЛЖ, БИРЖИЙН ГИШҮҮНЭЭС ХАСЛАА

2015-9-3 "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2015/10 тоот тогтоолоор "АБЖЯ" ХХК,"Глобал-Ассет ҮЦК" ХХК,"Түшигтраст" ХХК, "Юнайтэд секьюритс ҮЦК" ХХК зэрэг нэр бүхий 4 үнэт цаасны компаниудын гишүүний эрхийг цуцалж, Монголын хөрөнгийн биржийн гишүүнээс хаслаа. Мөн үнэт цаасны компаниудын брокер, дилерийн эрхийг цуцлах тухай Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр гарахаас өмнө тухайн компанитай авлага, өглөгийн тооцоог дуусгаж байх талаар тогтоолд туссан байна.  www.mse.mn