30
2014-05
Рио Тинто, Гвиней 20 тэрбум долларын гэрээ байгууллаа.
Дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн орд болох Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг удтал хойшлуулсны эцэст Гвинейн Засгийн газар, Рио Тинто болон Чайналко, Олон улсын валютын сан гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд Гвинейн хойд хэсгийн эрэг буюу Conakry хот хүртэл 700 км үргэлжилсэн төмөр зам, Morebaya эргийн боомт, бусад дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Төмөр замын бүтээн байгуулалтад 7 тэрбум доллар, боомтод 4 тэрбум доллар, бусад дэд бүтцийн байгууламжид 2.5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд төмөр замын даац, боомтын ачаалах хүчин чадал жилд 100 сая тонн байх ажээ. Татварын тухайд Гвинейн Засгийн газар “Рио Тинто”-д 30%-ийн ашгийн татвар, 3.5 хувийн роялти ногдуулж буй ажээ. Симандоу ордыг ашиглаж эхэлснээр “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн нийт олборлолтын 30 гаруй хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: http://www.mongolianminingjournal.com/