“SouthGobi Resources” компанид 10 сая ам.долларын зээл олгов


Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани “South- Gobi Resources”-д богино хугацаанд шаардлагатай байгаа 10 сая ам.долларын зээл олгох болсноо мэдэгдлээ. “SouthGobi Resources” компани ирэх наймдугаар сарын 30- нд багтаан уг зээлээ эргүүлэн төлөх гэнэ. “Turquoise Hill Resources” компани нь “SouthGobi Resources”-ийн 56 орчим хувийг эзэмшдэг бөгөөд 2012 оны есдүгээр сараас эхлэн үйл ажиллагааг нь удирдаж буй юм. “SouthGobi Resources”-ийн охин компани “SouthGobi Sands” нь Овооттолгойн ордод үйл ажиллагаа явуулан, урд хөршид нүүрс нийлүүлдэг билээ.
Эх сурвалж: http://mongolnews.mn/