Үнэт цаас арилжаалсан хөрөнгөөр дөрвөн төсөл, хөтөлбөр санхүүжүүлнэ


Засгийн газрын даваа гарагийн ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас арилжаалж, олсон хөрөнгөөр дөрвөн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд “МАК”-ийн Хөх цавын цементийн үйлдвэр, “Монполимент”-ийн Монцемент төсөл, “Даваат” болон “Эрчим” компанийн 
хамтарсан “Цементийн үйлдвэр”-ийн төсөл, “Энхийн шүүдэр” компанийн “Дуслын шингэний үйлдвэр” багтаж байгаа юм. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар барилгын болон эрүүл мэндийн салбарын эдгээр төслийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн гуравны нэг хүртэлх хэмжээний зээлийг гаргахаар болсон. Хөгжлийн банкаар дамжуулан олгох тус зээлийг 2017 оны тавдугаар сард эргүүлэн төлөх нөхцөл тавьж байгаа юм.