Нийслэл Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллана


Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилго бүхий “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр харилцан тохирсон билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 50 сая еврогийн (60.3 сая ам.доллар) санхүүжилтийн дүн бүхий зээлийн нөхцөлийг тохирох урьдчилсан хэлэлцээрийг Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны 5 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд Люксембургийн Их Вант Улсад зохион байгуулагдсан Европын хөрөнгө оруулалтын банктай хийсэн байна.
Эх сурвалж: www.news.mn