30
2014-05
Гацуурт, Цайдам нуурыг стратегийн ордод харуулна
2014 оны Тавдугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдаанаар Гацууртын алт, Цайдам нуурын нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж оруулахаар болжээ. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra gold” компани Гацууртын ордын эзэмшдэг бөгөөд тус ордын алтны бодит алтны бодит нөөцийн хэмжээ 1.5 сая унци, боломжит нөөц 491 мянган унци юм байна. Тэгвэл Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Tsetsens mining & Energy” компани Төв аймагт байрлах Цайдамнуурын ордод 10 мянга гаруй га талбайг эзэмшдэг бөгөөд хайгуулын ажил хийж байгаа байна.
Мөн Хөшөөтийн нүүрсний орд нь лицензийн маргаантай гэдэг үндэслэлээр энэхүү хурлаар хэлэлцэгдээгүй байна.
Эх сурвалж: http://www.eagle.mn