Rio Tinto: Зардлаа танах бодлоготой ажиллаж байна


“Rio Tinto” компанийн хөнгөн цагааны салбар хариуцсан захирал Jacenthe Cote ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Alfredo Barrios ажиллахаар боллоо. Alfredo Barrios нэн тэргүүнд Оросын хамгийн том газрын тос, хийн компаниудын нэгдэл болох TNK-BP компанийн гүйцэтгэх удирдлага, дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм байна. Тэрээр 48 настай бөгөөд 1992 оноос хойш Нэгдсэн Вант улсын тосны олборлогч болох BР компанид хэд хэдэн дээд тушаалын албанд ажиллаж байсан. Хөнгөн цагаанаас олох орлого нь Rio Tinto компанийн ашгийн (татвар хүү төлөх) 4 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: http://www.reuters.com