Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах түүнтэй холбоотой харилцааг зохицуулах журам батлагдлаа.


Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмаар түүнийг үүсгэн байгуулах, олон нийтээс хөрөнгө татан төвлрөүүлэх, зөвшөөрөл олгох зэрэг харилцааг зохицуулах юм.
Хөрөнгө оруулалтын сан нь хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудын хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулж хөрөнгө оруулалт хийдэг хуулийн этгээд бөгөөд түүний орлогыг татвараас чөлөөлсөн хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: www.frc.mn