Нэг сая төгрөгөөс бага дүнтэй төлбөр тооцоог 24 цагаар тасралтгүй дамжуулдаг боллоо


Монголбанк нь Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төлбөрийн системийн оролцогч хоорондын 1 сая төгрөгөөс бага дүнтэй төлбөр тооцоог бодит цагийн горимд буюу 24/7 (хоногт 24 цагаар тасралтгүй) хуваариар дамжуулдаг болж байна. Ингэснээр харилцагчаас шилжүүлсэн төлбөр тухайн мөчид хүлээн авагчийн дансанд орж, банкны үйлчилгээ иргэдэд илүү хялбар, шуурхай хүрэх юм. Иймд, иргэд, байгууллагууд энэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн харилцдаг банкиндаа хандаж авахыг зөвлөж байна.
Эх сурвалж: http://www.mongolbank.mn