30
2014-05
Банк хоорондын захын жигнэсэн дундаж хүү 9.35 хувьд хүрчээ
Монголбанкны бодлогын зөвлөлөөс банк хоорондын захын хүүгийн хэлбэлзэх муж буюу хүүгийн коридорыг нэвтрүүлээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ингэснээр өнгөрсөн оны гуравдугаар сард 12.29 хувьтай байсан банк хоорондын захын жигнэсэн дундаж хүү 2014 оны гуравдугаар сарын байдлаар 9.35 хувьд хүрч буурчээ. Банкууд хөрвөх чадвараа удирдах, заавал байлгах нөөцийн шаардлагыг хангах зорилгоор бие биедээ санхүүжилт өгч, авдаг бөгөөд уг үйл ажиллагааг банк хоорондын захаар дамжуулж хийдэг. Банкуудад илүүдэл нөөц их байх тусам банк хоорондын зах дээр хийгдэх арилжааны тоо цөөрч, хүү нь буурдаг байна.
Эх сурвалж: http://www.ugluu.mn