30
2014-05
“Оюу Толгой” компани бүтцийн өөрчлөлт хийж эхэллээ
Оюу толгой компани бүтэц зохион байгуулалтаа оновтой болгох арга хэмжээний хүрээнд ажилчдыг цомхотгох болсноо холбогдох ажилчдад мэдэгдэж эхэлсэн байна. Эхний байдлаар 219 үндсэн ажитанд мэдэгдэл хүргүүлсэн талаар “Bloombergtv” сайт мэдээлсэн байна. Компанийн мэдээллээр 2013 оны эцсийн байдлаар “Оюу Толгой”-н нийт 2,791 ажилтны 93.16 хувь нь Монголчууд байгаа юм. Үүнээс гадна тус компаниас өмнө нь хүний нөөцийн бодлогынхоо хүрээнд “Үр ашигтайгаас гадна тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэж байна. Энэ бодлогын хүрээнд цаашид ажилчдын тоонд бага зэргийн өсөх болон буурах хандлага ажиглагдах магадлалтай” гэж мэдээлж байсан. Мөн “Оюу Толгой”-н хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани 2013 оны долдугаар сард 5.1 тэрбум ам.долларын далд уурхайн төслийн ажлыг зогсоож, туслан гүйцэтгэгч компанийн 1700 ажилтныг цомхотгосон юм.
Эх сурвалж: http://bloombergtv.mn