30
2014-05
Тэгш ХК-ийн олон нийтэд гаргасан хувьцааг бүртгэлээс хасав.
Тэгш ХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн нийтэд санал болгон гаргасан нийт 156,857 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулан “Тэгш” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа нэг бүрийг 11,876 төгрөгөөр эргүүлэн авахыг компаниас шаардах эрхтэй. Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүний дансанд байршуулсан ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргах эрхтэй.
Эх сурвалж: www.mse.mn