2011 оны 8 дугаар сарын 9-ны өдөр компанийн нийт хувьцааны 35%-тай тэнцэх 16,222,300 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 225 төгрөгөөр олон нийтэд санал болгон арилжаалж 3.65 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байсан. Силикат ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2014 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 5-р сарын 26-ны өдрийн хурлын 02 тоот тогтоолыг тус тус гаргаж олон нийтэд нэмж гаргасан 16,222,300 ширхэг хувьцааг 100 хувь хүртэл эргүүлэн худалдан авах, худалдан авах хувьцааны үнийг 225 төгрөгөөр тогтоох шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор тус компанийн үнэт цаасны арилжааг 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн түр зогсоохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.
2014-06-05
Эх сурвалж: www.mse.mn
13
2014-06